АНУ-ын Сан-Франциско хотод түүхэнд анх удаа хүн болон роботын хоорондох тулаан болов. Тулаан 9 дүгээр сарын 18-нд болсон байна. Энэ тухай даваа гарагт тэмцээнийг зохион байгуулагч REK (Robot Entertainment Kombat) болон тулаанд оролцсон блогчин Фрэнки Лапенна нар X нийгмийн сүлжээгээр мэдээлжээ.
Рингэн дээр Лапенна “Терминатор” киноны дүрийг санагдуулам EngineAI T800 хүн дүрст киборгтой тулалдсан байна. Тус роботын өндөр 183 см.
Өрсөлдөгчид бие биедээ ширүүн цохилт өгч байв. Тулааны үеэр робот бие даан ажиллаагүй бөгөөд оператор виртуаль бодит байдлын шилээр дамжуулан удирджээ.
Блогчин гэмтэл бэртлээс хамгаалахын тулд тусгай хувцас өмссөн байв. Энэ нь хүнд бэртэл авахаас сэргийлсэн ч Лапеннагийн ярьснаар роботыг цохих үедээ гараа хугалсан байна.
Хавар Бээжинд болсон гүйлтийн тэмцээнд хүн дүрст роботууд мэргэжлийн тамирчдыг гүйцэж түрүүлсэн юм. Улмаар Хятадын нэгэн киборг 100 метрийн зайд 9.32 секундэд гүйж, дэлхийн рекордыг тогтоожээ. Мөн өөр нэгэн робот ууланд авирч, 6000 метрийн өндөр оргилыг эзэлж онцгойрсон байна.
