Тэйлор Свифтийн тоглолтын үеэр террорист халдлага үйлдэхийг завдсан этгээдэд 15 жилийн хорих ял оноожээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Тейлор Свифт

Австрийн шүүхээс пүрэв гарагт (2026.05.28) Тэйлор Свифтийн тоглолтын үеэр исламын радикал үзлээр террорист халдлага үйлдэхээр бэлтгэж байсан 21 настай Беран А-д 15 жилийн хорих ял оноосон тухай мэдэгдлээ.

Тэрээр 2024 онд Вена хотод болох байсан тоглолтын үеэр халдлага үйлдэхээр төлөвлож байсныг хууль сахиулагчид урьдчилан таслан зогсоосон юм. Улмаар сэжигтнийг тоглолт болохоос ердөө ганцхан өдрийн өмнө буюу 2024 оны наймдугаар сарын 7-ны өдөр цагдаа нар баривчилж байжээ.

Уг халдлага үйлдэх бэлтгэл ажил илэрсэнтэй холбоотойгоор поп од Тэйлор Свифт Вена хот дахь гурван өдрийн тоглолтоо бүрмөсөн цуцалж байсан билээ. Шүүх хурлын явцад Беран А террорист халдлага үйлдэхээр бэлтгэж байсан гэм буруугаа бүрэн хүлээсэн байна. Австрийн хууль тогтоомжийн дагуу ийм төрлийн гэмт хэрэгт 20 хүртэлх жилийн хорих ял оноодог аж.

Беран А шүүхийн шийдвэр танилцуулах сонсголын танхимд орж ирэхдээ нүүрээ хавтсаар нуусан байв. Тангарагтны шүүх бүрэлдэхүүн яллах тогтоолыг уншиж сонсгохоос өмнө тэрээр “Би зөвхөн уучлалт гуйхыг л хүсэж байна” хэмээн хэлжээ.

Тэйлор Свифтийн тоглолтыг цуцлуулсан хүнд 15 жилийн ял оноов

(Эх сурвалж: Reuters)

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй