“Nvidia” компани гүйцэтгэх захирлын албан тушаалд шинэ нэр дэвшигч хайж эхэллээ

0 comments 2 үзэлт
Nvidia

АНУ-ын технологийн аварга “Nvidia” компани одоогийн гүйцэтгэх захирал Женсен Хуангийг залгамжлах боломжит нэр дэвшигчдийг хайж олуулахаар хөндлөнгийн зуучлагч компани хөлсөлжээ. Энэ тухай “Bloomberg” агентлаг эх сурвалжаас эш татан мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) байнгын удирдагчийг сонгон шалгаруулж дуусах хүртэлх хугацаанд түр орлон гүйцэтгэгч томилох хувилбарыг мөн хэлэлцэж байгаа аж. Мэдээлэлд ойр хүмүүсийн хэлснээр ТУЗ 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж, Хуангийн цаашдын хувь заяаны асуудлыг хэлэлцсэн байна.

Сануулахад, 11 дүгээр сарын 8-ны өдөр “Nvidia”-ийн ТУЗ Женсен Хуангтай холбоотой дотоод мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлснээ зарласан юм. Компанийн тэргүүн өөрөө илгээсэн цахим захидалдаа БНХАУ-ын талд тагнуул хийсэн хэрэгт сэжиглэгдэж буй эмэгтэйтэй дотно харилцаатай байснаа хүлээн зөвшөөрч, гаргасан үйлдэлдээ бүрэн хариуцлага хүлээхээ мэдэгдсэн билээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас Хуангтай холбоотой гэгдээд буй тус эмэгтэйг Хятадын тагнуулын албанд ажиллаж байсан гэх мэдээллийг гүтгэлэг хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.

Түүнчлэн “The New York Times” сонины мэдээлснээр, Хуанг нь “Nvidia” компанийн эрүүл мэндийн салбарын бүтээгдэхүүн хариуцсан дэд ерөнхийлөгч Кимберли Пауэллтэй мөн дотно харилцаатай байсан аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй