Зуны урсгал засвар: Нийслэлийн зарим хэрэглэгчдийн халуун усыг өнөөдрөөс хаана

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Өнөөдрөөс дараах байршлуудад 10 хоног халуун ус хязгаарлана

Улаанбаатар хотын дулаан хангамжийн найдвартай байдлыг хангах, шугам сүлжээг шинэчлэн сайжруулах зуны урсгал засварын ажил хуваарийн дагуу үргэлжилж байна. Энэхүү төлөвлөгөөт техникийн ажлуудыг өнгөрсөн тавдугаар сарын 15-ны өдөр албан ёсоор эхлүүлсэн бөгөөд ирэх наймдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжлүүлэн дуусгахаар зорьж байгааг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас мэдээллээ. Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй уг шинэчлэлийн улмаас энэ сарын 2-ны мягмар гарагаас эхлэн тодорхой бүсүүдэд халуун усыг 10 хоногийн хугацаатай түр хязгаарлахаар болоод байна.

Инженерийн шугам сүлжээнд засвар, угаалга хийх хугацаанд иргэд болон аж ахуйн нэгжүүдийг өөрсдийн хэрэглээгээ зохицуулахыг албаныхан сануулж байна. Инженер, техникийн ажилчид төлөвлөгөөт ажлыг хугацаанаас нь өмнө чанартай гүйцэтгэхээр шахан ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн хязгаарлалтад дараах байршлууд хамрагдаж байна.

  • Барс-2 захаас Хархорин зах хүртэлх нутаг дэвсгэр, 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг орчмын хэрэглэгчид
  • Талх чихэр ХХК, Драгон Холдинг ХХК, Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨААТҮГ, Ач анагаах ухааны дээд сургууль орчмын хэрэглэгчид
  • Москва хороолол, Ханын материал болон Баянхошуу орчмын хэрэглэгчид

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй