Б.Марал-Эрдэнэ ДАШТ-ий ганцаарчилсан цуваа уралдаанд 48 дугаар байр эзэллээ

0 comments
Б.Марал-Эрдэнэ ДАШТ-ий ганцаарчилсан цуваа уралдаанд 48 дугаар байр эзэллээ

Канадын Монреаль хотод үргэлжилж буй 2026 оны UCI засмал замын дугуйн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчин Б.Марал-Эрдэнэ өрсөлджээ. Тэрбээр эрэгтэйчүүдийн “Elite” ангиллын ганцаарчилсан цуваа буюу Individual Time Trial төрөлд дэлхийн шилдэг дугуйчидтай хурд сорин 48 дугаар байрт шалгарсан байна.

Монголын Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Марал-Эрдэнэ барианд 52:00.60 амжилттай орж, цагт дунджаар 45.222 км хурдалжээ. Түүний үзүүлэлт тухайн уралдааны тэргүүн байрны тамирчнаас 7 минут 07.47 секундээр хоцорсон дүнтэй байна.

Албан ёсны үр дүнгээс харахад Б.Марал-Эрдэнэ 10.7 км-ийн эхний хяналтын цэгийг 13:51.58, 21.9 км-ийг 28:21.72, 29.8 км-ийн тэмдэглэгээг 38:53.92 хугацаатай туулжээ. Тэрбээр нийт өрсөлдөгчдийн дунд 48 дугаар байрт бичигдсэн юм.

Азийн тамирчдын дунд дээгүүр үзүүлэлт гаргав

Б.Марал-Эрдэнэ энэ төрөлд Азийн дугуйчдаас Казахстан, Японы тамирчдын дараа гурав дахь өндөр цагийн амжилт үзүүлсэн байна. Түүний ард БНХАУ болон Казахстаны бусад тамирчид бичигджээ.

Ийнхүү Монголын дугуйн спортын төлөөлөл дэлхийн аваргын “Elite” ангилалд өрсөлдөж, олон улсын түвшинд байр эзэлсэн амжилт үзүүллээ.

 Б.Марал-Эрдэнэ дугуйн ДАШТ-д 48 дугаар байр эзлэв

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй