Дэлхийн хамгийн хөгшин нохой болох Лазар 30 насандаа үхжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Лазар

Франц улсад дэлхийн хамгийн өндөр настай нохой гэгдэж байсан Лазар нэртэй нохой 30 насандаа үхжээ. Энэ тухай “AFP” агентлаг түүний эзэн Офели Будолийн мэдээллээс эш татан уламжлав.

Түүний хэлснээр, нохой шөнө түүний гар дээр амьсгал хураасан байна. Эзэн Офели Будоль “Тэр удахгүй хуучин эзэнтэйгээ уулзах байх” хэмээн сэтгэлээ хуваалцжээ.

Лазар нь папийон (папийон — франц той-спаниель үүлдрийн жижиг нохой) үүлдрийнх бөгөөд 1995 оны арванхоёрдугаар сарын 4-нд төржээ. Түүний анхны эзэн нас барсны дараа одоогийн эзэн нь түүнийг амьтан асрах газраас үрчлэн авч байсан аж.

Амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд Лазар бараг бүх цагийг унтаж өнгөрүүлдэг байснаас гадна хараа, сонсгол нь нэлээд муудсан байжээ. Гэсэн хэдий ч эзэн нь түүнийг наснаасаа үл хамааран үргэлж “цовоо сэргэлэн, өхөөрдөм” байсан хэмээн дурсжээ.

Гиннессийн амжилтын номын зүгээс Лазарыг дэлхийн хамгийн хөгшин нохой гэж нөхөн батлах боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. Учир нь амжилтыг бүртгүүлэх албан ёсны хүсэлтийг нохойг амьд байх хугацаанд нь ирүүлээгүй байжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй