“Дэлхийн мисс 2026” тэмцээний титмийг Доминиканы гоо бүсгүй хүртлээ

0 comments
Miss World 2026

Вьетнам Улсын Нячанг хотноо зохион байгуулагдсан 73 дахь удаагийн “Дэлхийн мисс” (Miss World 2026) тэмцээний гранд финал амжилттай өндөрлөж, дэлхийн шинэ хатан хаанаа тодрууллаа. Энэ жилийн тэргүүн титмийн эзнээр Бүгд Найрамдах Доминикан Улсын оролцогч, 24 настай Жохейрри Мола Домингес шалгарав.

Жохейрри Мола Домингес ийнхүү тус улсын түүхэнд 1982 оноос хойш буюу 44 жилийн дараа хоёр дахь удаагаа “Дэлхийн мисс”-ийн титмийг эх орондоо авчирч байна. Тэрбээр шалгаруулалтын турш өөрийн гоо үзэсгэлэн, мэдлэг боловсрол, ухагдлаараа дэлхийн 111 орны оролцогчдоос шилдэг нь байж чаджээ.

Монгол Улсын төлөөлөл Б.Энхтуул ба хүмүүнлэгийн төсөл

Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн үндэсний ялагч Баярсайханы Энхтуул дэлхийн 111 орны гоо бүсгүйчүүдтэй амжилттай өрсөлдлөө.

Тэрбээр тэмцээний хамгийн чухал номинацийн нэг болох “Зорилго бүхий гоо үзэсгэлэн” (Beauty With a Purpose) шалгаруулалтад хүүхдүүдийн санхүүгийн боловсролыг дэмжих, тэдний ирээдүйг гэрэлтүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн хүмүүнлэгийн төслөө амжилттай танилцуулж, эх орныхоо нэрийг дэлхийн тайзнаа бахархалтайгаар цуурайтуулсан юм.

Дэлхийн мисс 2026

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй