Дуучин Болдын “Хайрын хүч” тоглолт наймдугаар сарын 15-нд SocialPay Park-д болно

0 comments
Хайрын хүч

Үе үеийн сонсогчдын сэтгэлд хоногшсон шилдэг хит дуунуудыг эгшиглүүлэх дуучин Д.Болдын “Хайрын хүч” бие даасан тоглолт энэ сарын 15-ны өдөр SocialPay Park-д болох гэж байна. Уг тоглолтыг “Skin Entertainment” болон “B Production” хамтран зохион байгуулж байна.

BARZONE тусгай хэсэг болон тасалбарын урамшуулал

“Хайрын хүч” тоглолтын үеэр үзэгчдэд зориулсан BARZONE тусгай үйлчилгээний хэсгийг анх удаа ажиллуулахаар болжээ. Энд гэр бүл, найз нөхөд, хосоороо илүү тав тухтай орчинд тоглолтыг үзэж, уран бүтээлчийн шилдэг дуунуудыг ойроос сонсон нэмэлт үйлчилгээ авах боломжтой. Мөн Barzone тасалбар авсан хүн бүрд дуучин Болдын үе үеийн CD-ийг бэлэг болгон өгөх юм.

Тоглолтын мэдээлэл болон хөнгөлөлт:

  • Тоглолт болох өдөр: 2026 оны наймдугаар сарын 15 (Хаалга 15:00 цагт нээгдэнэ)
  • Байршил: SocialPay Park
  • Зохион байгуулагч: Skin Entertainment & B Production
  • Тасалбар борлуулалт: SocialPay аппликэйшн болон shoppy.mn
  • Cashback урамшуулал: Тасалбар худалдан авахдаа Голомт банкны кредит картаар төлбөрөө төлөөд “Ticket cashback” хөтөлбөрөөс 50,000₮-ийн буцаан олголт авах боломжтой.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй