Ихэнх нутгаар халж, дуу цахилгаантай аадар бороо орохыг онцгойлон анхаарууллаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгаар маргааш дуу цахилгаантай аадар бороо орно

Ойрын өдрүүдэд улс орны ихэнх нутаг дэвсгэрт цаг агаар нэлээд халах төлөвтэй байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор дуу цахилгаантай аадар бороо орох төлөв гарчээ. Иймээс болзошгүй үер ус, мөндөр, аянга цахилгаан болон нөөлөг салхины аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

Орох борооны тов ба салхины хурд

Ойрын өдрүүдийн бороо болон аадар борооны хуваарийг бүс нутгаар нь авч үзвэл дараах өдрүүдэд тунадас орохоор байна.

  • 21-нд нутгийн хойд хэсгээр;
  • 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар;
  • 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр;
  • 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, мөн 25-нд нутгийн зарим газраар;
  • 26, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, мөн 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр.

Ихэнх хугацаанд нийт нутгаар салхины хурд секундэд 5-10 метр байх бөгөөд бороо орохын өмнө салхи түр зуур ширүүсэх аюултайг санууллаа.

Бүс нутгуудын агаарын температурын төлөв

Ойрын өдрүүдийн агаарын дулааны хэмжээг бүс нутаг бүрээр ангилан танилцуулж байна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байх аж. Харин Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр агаар нэлээд халж шөнөдөө +23…+28 градус, өдөртөө +37…+42 градус хүрнэ. Мөн говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +18…+23 градус, өдөртөө +31…+36 градус байх бол бусад нутгаар шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +26…+31 градус дулаан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй