Украины дроны довтолгооны улмаас Крымийн гүүр гэмтсэн гэх мэдээлэл гарчээ

0 comments 1 үзэлт
Украины агаарын довтолгооны үеэр Крымийн хойгийг ОХУ-тай холбодог гүүрэнд эвдрэл үүсжээ

Украины зэвсэгт хүчин арваннэгдүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө ОХУ-ын нутаг дэвсгэрт өргөн хүрээний нисгэгчгүй нисэх аппаратын довтолгоо хийсэн талаар мэдээлжээ. Уг довтолгооны үеэр Оросын эх газрыг Крымийн хойгтой холбодог стратегийн ач холбогдол бүхий Керчийн гүүр цохилтод өртөж, эвдэрсэн гэх мэдээлэл байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, тус улсын агаарын довтолгооноос хамгаалах систем 24 цагийн хугацаанд 2049 дрон болон алсын тусгалтай дөрвөн ширхэг “Фламинго” пуужинг устгажээ. Мөн Москва хотын чиглэлд 600 орчим дрон ниссэн гэж Оросын тал мэдээлсэн байна.

Довтолгооны үеэр Краснодар мужийн Ильскийн газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарч, зургаан хүн гэмтсэн тухай мэдээлжээ. Түүнчлэн аж үйлдвэр, нефть-химийн хэд хэдэн байгууламж цохилтод өртсөн байна.

Крымийн гүүрний хөдөлгөөнийг хязгаарлажээ

ОХУ-аас томилогдсон Крымийн тэргүүн Сергей Аксенов Керчийн гүүрэнд халдлага болсныг мэдэгдэж, авто замын хөдөлгөөнийг түр хаасан талаар мэдээлжээ.

Үүний улмаас гүүрний хоёр талд нийт 2000 орчим тээврийн хэрэгсэл хүлээгдсэн байна. Кремлийн зүгээс гүүрний нуман хэсэгт учирсан эвдрэлийг “бага зэргийн гэмтэл” гэж тодорхойлж, хөдөлгөөнийг хэсэгчлэн сэргээсэн аж.

Гэвч арваннэгдүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Украины тал Крымийн гүүрэнд дахин цохилт өгсөн гэх мэдээлэл гарчээ. Үүний дараа гүүрний хөдөлгөөнийг дахин бүрэн зогсоосон байна.

Киевийн гүүрнүүдэд мөн цохилт өгсөн гэх мэдээлэл байна

Крымийн гүүрэнд болсон гэх довтолгооны дараа ОХУ-ын зэвсэгт хүчин Украины нийслэл Киев хотын Днепр мөрний Хойд болон Өмнөд гүүрийг баллистик пуужин, нисгэгчгүй аппаратаар онилсон тухай мэдээлжээ.

Уг довтолгооны улмаас Киев хотын зарим хэсгийн ус, дулаан, цахилгааны хангамж тасалдсан гэх мэдээлэл байна.

Гэхдээ Крымийн гүүр болон Киевийн гүүрнүүдэд учирсан эвдрэлийн хэмжээ, довтолгоонд ашигласан зэвсгийн тоо, хохирлын талаарх мэдээллийг хараат бус эх сурвалжаар баталгаажуулаагүй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй