О.Есүгэн Пакистаны боксчинг буулган авч, Азийн наадмын шилдэг наймд шалгарлаа

0 comments
О.Есүгэн

“Айчи Нагояа-2026” Азийн XX наадмын боксын тэмцээн Япон Улсад хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Монголын шигшээ багийн тамирчин, ОУХМ О.Есүгэн эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд эхний тулаанаа амжилттай хийж, шөвгийн наймд шалгарчээ.

О.Есүгэн Пакистаны Мариатай тулалдаж, өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан байна. Ингэснээр тэрбээр медалийн төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлэх эрхтэй боллоо.

Дараагийн тулаанаа Ву Юүтэй хийнэ

Монголын боксчин есдүгээр сарын 28-нд БНХАУ-ын Ву Юүтэй шигшээ дөрөвт шалгарах эрхийн төлөө тулалдана. Ву Юү нь Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн наадмаас алтан медаль хүртэж байсан туршлагатай тамирчин юм.

О.Есүгэн уг тулаанд ялалт байгуулбал “Айчи Нагояа-2026” Азийн наадмын эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд шилдэг дөрөвт үлдэх юм. Түүний дараагийн тулаан есдүгээр сарын 28-нд болно.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй