Охин нь ээжээсээ 35 жилийн дараа “Miss Universe Nigeria”-д түрүүлжээ

0 comments 4 үзэлт
Даниэль Адевуси

25 настай Даниэль Адевуси ээжээсээ 35 жилийн дараа Нигерийн үндэсний гоо бүсгүйн тэмцээн “Miss Universe Nigeria”-д түрүүлжээ. Энэ талаар BBC News Pidgin мэдээлсэн байна.

Өдгөө 57 настай Антония Окогбенин 1991 онд Нигерийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр тодорч байжээ. Тэр дөрвөн охинтой болсон ч зөвхөн Даниэль ээжийнхээ замналыг үргэлжлүүлж, ижил амжилтад хүрсэн байна.

“Түүнээс өөрийгөө харж байгаа мэт санагдсан”

Окогбенин тэмцээний финалыг үзэж байхдаа ер бусын мэдрэмж төрсөн гэж ярьжээ.

“Зүүдэлж байгаа мэт байсан. Түүнээс өөрийгөө харж байгаа юм шиг санагдсан” гэж тэр хэлсэн байна.

Гоо бүсгүй асан мөн өөрийгөө “Miss Universe”-д оролцож байх үед тэмцээн өнөөгийнх шиг өргөн хүрээнд анхаарал татдаггүй байсан гэж дурсжээ. Тухайн үед сошиал сүлжээ байгаагүй тул хүмүүс оролцогчдын алхам бүрийг дагаж чаддаггүй байв. Түүний хэлснээр, оролцогчдын зургууд финалаас ердөө хоёр долоо хоногийн өмнө сонинд гардаг байжээ.

Охин нь ээжээсээ 35 жилийн дараа гоо бүсгүйн тэмцээнд түрүүлжээ

Тэр үед оюуны чадварыг илүү хатуу үнэлдэг байжээ

Окогбенин 35 жилийн өмнө “Miss Universe” тэмцээнд оролцогчдын оюуны чадварыг илүү өндөр үнэлж, асуултад өгсөн хариултыг нь илүү хатуу шүүдэг байсан гэж ярьсан байна.

Харин өнөөгийн оролцогчид өөрсдийн дүр төрх, үзэл бодлыг тэмцээний хүрээнд илүү итгэлтэй хамгаалж чаддаг гэж тэр үзжээ. Мөн Окогбенин гоо бүсгүйн тэмцээнд оролцож байгаагаа маш хатуу зантай ааваасаа нууж байсан тухайгаа дурссан байна.

Аав нь охиноо улсын хэмжээний гоо бүсгүйн тэмцээнд түрүүлснийг зөвхөн АНУ-д болох “Miss Universe”-ийн финалд оролцохын тулд гадаад паспорт авах шаардлагатай болоход нь мэджээ.

Даниэль Адевуси өөртөө итгэлтэй байгаагаа хэлж, 11-р сарын 24-нд Пуэрто-Рикод болох финалд Нигерийг нэр төртэй төлөөлөхөд бэлэн гэдгээ мэдэгджээ.

Охин нь ээжээсээ 35 жилийн дараа гоо бүсгүйн тэмцээнд түрүүлжээ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй