Супермодель Синди Кроуфордын хүү Пресли Гербер мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас баржээ. Энэ талаар TMZ портал эх сурвалжуудыг эш татан мэдээлсэн байна.
“Түүний нас баралтыг одоогоор мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсэн гэх үндэслэлээр мөрдөн шалгаж байна” хэмээн уг мэдээлэлд дурджээ.
Тус порталын мэдээлснээр, Герберт гаднын нөлөөтэй нас барсны шинж тэмдэг илрээгүй байна. Гэхдээ шүүх эмнэлгийн албан ёсны задлан шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа юм. Мөн Кроуфордын хүү хэд хэдэн хүний хамт нөхөн сэргээх төвд байжээ. Энэхүү эмгэнэлт явдлын дараа Кроуфорд, түүний нөхөр Рэнди Гербер болон охин Кайя Гербер нар тэдний амар тайван байдлыг алдагдуулахгүй байхыг хүссэн байна.
Page Six хэвлэл супермоделийн хүүгийн улмаас 911 (АНУ-ын яаралтай тусламжийн нэгдсэн дугаар) рүү залгасан ярианы бичлэгийг нийтэлжээ.
Бичлэгт “зүрх зогссон” болон “бодис хэтрүүлэн хэрэглэсэн” гэж хэлэх автомат дуу хоолой сонсогдож байна. Дараа нь тус хэвлэлийн таамаглаж байгаагаар дуудлагын зэрэглэлийг ахиулж буй операторын дуу гарчээ. Дуудлагад дурдагдсан хаяг нь тухайн үед Герберын байсан Калифорни дахь нөхөн сэргээх төвийн хаягтай тохирч байгаа аж.
