Экшн баатрын хэвшмэл төрхөөс холдов
Холливудын од Том Круз найруулагч Алехандро Гонсалес Иньярритугийн “Диггер” киноны анхны трейлерт огт өөр дүр төрхтэй гарсан нь хэвлэлүүдийн анхаарлыг татлаа. People-ийн мэдээлснээр, жүжигчин энэ удаа Диггер Роквелл нэртэй этгээд, эксцентрик нефтийн магнатын дүрийг бүтээжээ.
Трейлерт Крузын баатар ердийн экшн киноны зоригтой аврагчаас тэс өөр харагдана. Тэрээр өвөрмөц гадаад төрх, хачин зуршил, тогтворгүй зан авираараа бараг танигдахын аргагүй болсон байна.
Киноны үйл явдлаар Диггер Роквелл өөрийгөө хүн төрөлхтнийг сүйрлийн үр дагавраас аврах цорын ганц хүн гэж батлахыг оролддог. Гэвч түүний хэрэгжүүлж буй асар том төсөл 18 их наяд ам.долларын хэмжээний дэлхийн гамшигт хүргэж болзошгүй нөхцөл үүсгэнэ.
Крузын хувьд ховор төрлийн дүр
“Диггер” нь Том Крузын сүүлийн жилүүдэд “Mission: Impossible” болон “Top Gun” зэрэг алдарт цувралуудаас гадуур бүтээж буй хамгийн том дүрүүдийн нэг болж байна. Жүжигчин өөрөө энэ кинон дээр ажиллах нь түүний хувьд уран бүтээлийн хамгийн хүнд сорилтуудын нэг байсан гэж ярьжээ.
Иньярритугийн шинэ бүтээл хар инээд, нийгмийн шоглол болон хүний хэт өөртөө итгэлтэй байдлын үр дагаврыг хөндсөн өгүүлэмжийг нэгтгэсэн кино байх төлөвтэй байна.
64 настай Том Крузын хувьд “Диггер” нь карьерынх нь хамгийн ер бусын төслүүдийн нэг болж магадгүй бөгөөд үзэгчид түүнийг урьд өмнө төдийлөн хараагүй дүрээр хүлээн авах нь ээ.