Жюү жицүгийн ДАШТ: А.Оргилмаа дөрөв дэх медалиа зүүж, Э.Маргад хүрэл медаль хүртлээ

0 comments
А.Оргилмаа

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотноо үргэлжилж буй Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдөр манай залуу тамирчид амжилттай барилдаж, медалийн богцоо дахин зузаатгалаа.

Тус тэмцээний U16 ангиллын “NoGi” -57 кг-ын жинд өрсөлдсөн “Thunder Jiu Jitsu Academy”-ийн тамирчин Аззаяагийн Оргилмаа хүрэл медаль хүртсэн байна. Тэрээр энэ удаагийн Дэлхийн аваргын дөрвөн ч өөр төрөлд дараалан медаль хүртэж, тун ховорхон амжилт үзүүлээд байна.

Түүнчлэн U16 ангиллын “NoGi” +77 кг-ын жинд хүч үзсэн Баянгол дүүрэг, “Мондэ” академийн тамирчин Э.Маргад мөн хүрэл медалийн эзэн болж, ДАШТ-ээс шагналт байранд шалгарлаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй