Д.Трамп тайзнаас унах гэж байсан хүүг аварч, Жо Байденыг даажигнав

0 comments
Трамп

Лас-Вегаст болсон арга хэмжээний үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тайзнаас унах гэж байсан бяцхан хүүг түшин авч, улмаар өмнөх ерөнхийлөгч Жо Байденыг дахин нэг удаа явуулж амжсан тухай Daily Mail мэдээллээ.

Трамп “Red Rock Casino Resort and Spa”-д эдийн засгийн бодлогын талаар илтгэл тавьсныхаа дараа тус казиногийн зөөгч Сандра, түүний нөхөр Брэд нарыг хоёр бяцхан хүүхдийнх нь хамт тайзан дээр урьж гаргасан байна. Ээж нь сэтгэл нь хөдлөн ажлынхаа талаар ярьж байх хооронд бага насны хүү нь тайзны ирмэг рүү алхжээ. Трамп үүнийг анзаармагцаа хүүг шуурхай түшин авч, аюулгүй болгосон байна.

Үүний дараа тэрээр “Би энэ хүүг Байден шиг тайзнаас унаасай гэж хүсэхгүй байна” хэмээн тоглоом шог болгон хэлжээ. Тэрээр 2023 онд АНУ-ын Агаарын цэргийн хүчний академийн төгсөлтийн баярын үеэр Жо Байден тайзан дээр тээглэж унаж байсан явдлыг сануулж, ийнхүү даажигнасан юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй