Эр хонины үнэ Улаанбаатар, Дархан-Уулд хамгийн өндөр байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Эр хонины үнэ

Үндэсний статистикийн байгууллагаас гаргасан малын зах зээлийн дундаж үнийн 2026 оны дөрөвдүгээр сарын мэдээллээр малын үнэ өнгөрсөн оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ. Ялангуяа ат, үхэр, адуу болон бог малын үнэ мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.

Тодруулбал, атны үнэ 2.1 сая төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 600.0 мянган төгрөгөөр өссөн бол соёолон үрээ 1.6 сая төгрөг болж, 400.0 мянган төгрөгөөр нэмэгджээ. Мөн хязаалан гунан үхрийн үнэ 2.3 сая төгрөгт хүрч, 900.0 мянган төгрөгөөр өссөн байна.

Малын үнийн өсөлт:

  1. Ат — 2.1 сая төгрөг
  2. Соёолон үрээ — 1.6 сая төгрөг
  3. Хязаалан гунан үхэр — 2.3 сая төгрөг
  4. Эр хонь — 410.0 мянган төгрөг
  5. Эр ямаа — 260.0 мянган төгрөг

Эр хонины дундаж үнэ 410.0 мянган төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 130.0 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт аж. Харин эр ямааны үнэ 260.0 мянган төгрөг болж, 80.0 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Аймгуудаар авч үзвэл 2026 оны дөрөвдүгээр сард эр хонины үнэ Улаанбаатар хот болон Дархан-Уул аймагт хамгийн өндөр буюу 490.0 мянган төгрөгт хүрчээ. Харин Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 280.0 мянган төгрөгийн ханштай байгаа юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй