Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, монгол судлалыг олон улсад хөгжүүлэх, Монголын түүх, хэл, соёл, өв уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан гадаадын эрдэмтэн, судлаачдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Шагнагдсан эрдэмтэн, судлаачид:
Монгол Улсын Гавьяат багш цолоор:
- Лэгдэнгийн Цэрэнчунт (АНУ, Индианагийн их сургуулийн ахлах багш)
“Алтан гадас” одонгоор:
- Шаравын Цэцэнцогт (БНХАУ, Нийгмийн шинжлэх ухааны академи)
- Эстер Жэйкобсон-Тефер (АНУ, Орегоны их сургууль)
- Орломжавын Жагар (БНХАУ, Өвөр Монголын Багшийн их сургууль)
- Сампилын Гарьд (БНХАУ, Өвөр Монголын Багшийн их сургууль)
- И Сонбуг (БНСУ, Сөүлийн их сургууль)
- Мария Павловна Петрова (ОХУ, Санкт-Петербургийн их сургууль)
- Алексей Анатольевич Бондаренко (ОХУ, Рерихийн гэр бүлийн үндэсний музей-хүрээлэн)
- Дэвид Андрюс Снийт (ИБУИНХУ, Кэмбрижийн их сургууль)
- Шиотани Шигэки (Япон Улс, Осака их сургууль)
- Тоба Байкал (Япон Улс, Обирин их сургууль)
- Весна Акимович Уоллес (АНУ, Калифорнийн их сургууль)
- Муунохойн Хөхөө (БНХАУ, Нийгмийн шинжлэх ухааны академи)
- Жахчидайн Буяндэлгэр (БНХАУ, Өвөр Монголын их сургууль)
- Инес Штолпе (ХБНГУ, Боннын их сургууль)
- Баатадын Цэнгэлт (БНХАУ, Өвөр Монголын Багшийн их сургууль)
- Михал Биран (Израил Улс, Хебрью их сургууль)
- Кимүра Аяако (Япон Улс, Токиогийн Гадаад судлалын их сургууль)
- Евгений Павладьевич Рыбин (ОХУ, ШУА-ийн Сибирийн салбар)
- Ван Хао (БНХАУ, Бээжингийн их сургууль)
- Тимоти Май (АНУ, Хойд Жоржиагийн их сургууль)

“Найрамдал” медалиар:
- Мариа-Катарина Ланг (Австри Улс, ШУА-ийн Нийгмийн антропологийн хүрээлэн)
- Габриэль Бамана (БНАҮУ, Миннесотагийн Метро стэйт их сургууль)
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шагнагдсан эрдэмтдийн гэр бүл, хамт олонд баяр хүргэж, цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсэв.


