“BigBang” хамтлаг 20 жилийн ойдоо зориулан “BiiiG” шинэ уран бүтээлээ 8-р сарын 19-нд цацна

2 comments
Алдарт BigBang

Алдарт “BigBang” хамтлаг дебют хийснийхээ 20 жилийн ойн баярыг тохиолдуулан шинэ уран бүтээл гаргахаар болсноо “YG Entertainment”-аас өнөөдөр (2026.08.10) албан ёсоор мэдэгдлээ. Тэдний “BiiiG” нэртэй шинэ дуу энэ сарын 19-ний өдөр сонсогчдын хүртээл болох юм. Тус хамтлаг хамгийн сүүлд 2022 оны дөрөвдүгээр сард “Still Life” нэртэй дуу гаргаж байв.

Шинэ уран бүтээлийн талаар “YG Entertainment”-аас дараах мэдэгдлийг гаргажээ:

“BiiiG бол ‘BigBang’ хамтлаг дебютээ хийсний 20 жилийн ойн баяраа тэмдэглэн, барьж буй бэлэг бүхий дуу юм. Олон жилийн турш өөрийн хөгжмийн ертөнцийг бий болгосон ‘BigBang’ хамтлагийн өөр нэгэн дууг та бүхэн тэсэн ядан хүлээж байгаа гэж найдаж байна.”

“XX: Cosmos” дэлхийн аялан тоглолт эхэлнэ

2006 онд анх дебютээ хийж, К-поп урсгалын хоёр дахь үеийн хамгийн том төлөөлөгчдийн нэг болсон тус хамтлаг шинэ дуунаасаа гадна “XX: Cosmos” нэртэй дэлхийн аялан тоглолтоо залгаалан хийх гэж байна.

“BigBang” хамтлаг 20 жилийн ойдоо зориулан “BiiiG” шинэ уран бүтээлээ 8-р сарын 19-нд цацна

Анхны тоглолт энэ сарын 21-нд Сөүл хотод эхлэх бөгөөд аялан тоглолтын хүрээнд Хойд Америк, Европ, Ази болон Номхон далайн орнуудын 19 хотод нийт 33 удаа тоглохоор бэлтгэлээ ханган ажиллаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Сайнбаяр 8 сар 16, 2026 - 17:21

Ямар гоё юм бэ! Хэзээ гарахыг нь тэсч ядан хүлээж байна!

Reply
Алтангэрэл 8 сар 16, 2026 - 17:24

0 жил ч гэж дээ, цаг хугацаа үнэхээр хурдан юм аа. BIGBANG довтолно оо

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй