ОХУ-ын Москва хот руу сүүлийн 24 цагт хийсэн нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хамгийн өргөн хүрээтэй халдлагыг агаарын довтолгооноос хамгаалах хүчин няцаасан гэж хотын дарга Сергей Собянин мэдээлэв. Өчигдрөөс хойш “бүх чиглэлд” 1 600 гаруй дроныг устгажээ.
Үүнээс 450-ыг нь нийслэлд ойртох үед нь устгасан байна. “Урьд өмнө байгаагүй энэ халдлагыг сонгуулийг тасалдуулах зорилгоор төлөвлөсөн нь илт байна. Дайсан зорилгодоо хүрч чадсангүй” гэж Сергей Собянин Telegram сувагтаа бичжээ.
Дроны халдлагын үеэр Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэрийн (МНПЗ) нутаг дэвсгэр дэх нэг байгууламж эвдэрчээ. Нэг дрон хотын өмнөд хэсгийн Ореховый бульварын орчим дахь барилгыг оносон байна. Москва мужийн 17 тойрог халдлагад өртжээ. Хоёр хүн амиа алдаж, зургаан хүн гэмтсэн байна.
Москвагийн Домодедово, Внуково, Шереметьево, Жуковский нисэх буудлууд онгоц хүлээн авах болон нислэг үйлдэхээ зогсоожээ. 30 гаруй нислэг газардаж чадаагүй тул бусад хотын нисэх буудал руу шилжүүлсэн байна.
