Н.Ундрал гэр бүлийнхээ хамт “Миний гэр бүл, миний аз жаргал” дууг шинэчлэн дуулжээ

0 comments
Н.Ундрал гэр бүлийнхээ хамт шинэ дуу дуулжээ

Дуучин Н.Ундрал “Миний гэр бүл, миний аз жаргал” дууг шинэчлэн дуулж, гэр бүлийнхээ хамт шинэ хувилбарыг нь хүргэжээ. Уг бүтээлийн шүлгийг Ардын уран зохиолч Ү.Хүрэлбаатар бичиж, аяыг С.Алтаннар зохиосон байна.

Энэ удаагийн хувилбарт Н.Ундрал ганцаараа бус, гэргий Л.Энхжаргал болон хүүхдүүдтэйгээ хамт дуулснаараа онцлог болжээ.

Дууны шинэ хувилбарт түүний охин У.Гэгээ, ихэр хөвгүүд У.Дүүрэн, У.Дүүлэн нар мөн оролцсон байна. Ингэснээр гэр бүлийн тухай өгүүлэх уран бүтээлийн агуулгыг өөрсдийн амьдрал, дотно уур амьсгалтай холбон хүргэжээ.

Н.Ундралын гэр бүлээрээ хамтран дуулсан энэхүү бүтээл нь хайр, халамж, гэр бүлийн үнэ цэнийг илэрхийлсэн өнгө аястай болж, сонсогчдод илүү ойр мэдрэмж төрүүлэхээр бүтээгдсэн байна.

Анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна

Н.Ундрал мөн анхны бие даасан тоглолтоо “Сайхан ч юм даа” нэртэйгээр хийхээр бэлтгэж байгаа юм. Тоглолт аравдугаар сарын 17-нд 19:00 цагаас “АСА арена”-д болохоор товлогджээ.

Ийнхүү тоглолтынхоо өмнө дуучин гэр бүлийн сэдэвтэй шинэчилсэн уран бүтээлээ үзэгч, сонсогчдод хүргээд байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй