Женнифер Лопес жүжигчин Бретт Голдстинтой амрагийн харилцаатай гэдгээ эрс үгүйсгэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
женнифер

Холливудын алдартай дуучин, жүжигчин Женнифер Лопес “Today” шоунд оролцох үеэрээ “Албаны романс” (Office Grump) киноны хамтран тоглогч Бретт Голдстинтой романтик харилцаа үүсгэсэн гэх цуу яриаг эрс үгүйсгэсэн талаар Daily Mail хэвлэл мэдээлжээ.

Шоуны хөтлөгч Саванна Гатри тэднээс үнэхээр болзож байгаа эсэхийг нь шууд асуусан байна. Хувийн амьдрал нь олон арван жилийн турш шар хэвлэлийн гол сэдэв байсаар ирсэн жүжигчин бүсгүй хэн нэгэнтэй хамт кинонд тоглох бүрт амрагийн холбоотой гэх цуу яриа зайлшгүй дагадгийг тэмдэглээд, Голдстинтой ямар нэгэн харилцаагүй гэдгээ онцолжээ.

“Ийм зүйл байнга тохиолддог. Гэхдээ энэ нь үнэн гэсэн үг биш. <…> Бид болзоогүй” хэмээн Лопес мэдэгдэв. Харин Голдстин хамтрагчийнхаа хэлсэн үгийг баталж, “Яг үнэн” гэж нэмж хэлжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Лопес уг жүжигчинтэй харилцаа үүсгэсэн байж магадгүй гэх цуу яриа дэгдэж эхэлсэн юм. Тухайн үед The Sun хэвлэлийн инсайдер Женнифер Лопесыг зураг авалтын хамтрагчтайгаа маш обиг маш их дотноссон бөгөөд тэдний дунд “гайхалтай оч” (хими) үүссэн хэмээн мэдээлж байжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй