НҮБ хяналтаа алдаж байна: Гутерриш байгууллага дайныг зогсоож чадахгүй байгааг хүлээн зөвшөөрөв

0 comments
Гутерриш

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) Украин болон Ойрх Дорнод дахь мөргөлдөөнүүдийг зогсоох асуудалд мухардмал байдалд оржээ. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Associated Press агентлагт ярьсан байна.

Түүний хэлснээр, геополитикийн санал зөрөлдөөний улмаас НҮБ-д Украин болон Ойрх Дорнодод энх тайвныг тогтооход нөлөөлөх “хөшүүрэг байхгүй” аж.

Гутерриш мөн “геополитикийн асар том хуваагдал” болон Аюулгүйн Зөвлөлийн мухардмал байдал нь хариуцлагагүй үлдэх уур амьсгалыг бий болгосон бөгөөд одоо зарим улс байгууллагын дүрмийг дагаж мөрдөх эсэхдээ “тоохоо больсон” гэж онцолжээ.

НҮБ “ашиг сонирхлын арилжааны зарчимд тулгуурласан улс төрийн хандлага”-ыг баримталдаггүй бөгөөд “дэлхий нийтэд үнэт зүйл, зарчмын чиг баримжаа” байх ёстой гэж Ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглэв.

“Мэдээж, энэ нь заримдаа тохиролцоонд хүрэх боломжийг маань хязгаарладаг. <…> Гэхдээ соёлт нийгэм тулгуурлах ёстой үнэт зүйлсээсээ биднийг хэзээ ч, хэзээ ч ухрахад хүргэхгүй” гэж Гутерриш хэлжээ.

Тэрээр мөн Украин болон Ойрх Дорнод дахь энх тайвны асуудлыг янз бүрийн улсын төлөөлөгчидтэй хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа онцолж, энэ чиглэлд “зөвхөн АНУ, НҮБ төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн бүх хүч чармайлтыг” нэгтгэж чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй