Олон улсын хүүхдийн спортын XII наадмаас өсвөрийн волейболчид алтан медаль хүртлээ

0 comments
Өсвөрийн волейболын баг ОУ-ын спортын наадмаас аваргын алтан медалийг эх орондоо авчирлаа

ОХУ-ын Чита хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын хүүхдийн спортын XII наадмаас Монгол Улсын өсвөрийн волейболын хөвгүүдийн шигшээ баг тамирчид өндөр амжилт үзүүлж, аваргын алтан медалийн эзэд боллоо.

Дасгалжуулагч Ж.Магнайбагшаар ахлуулсан манай тамирчид тэмцээний турш өрсөлдөгчдөдөө ганц ч үе алдалгүй давамгайлж, ОХУ-ын Буриад болон Өвөр Байгалийн баг, мөн БНХАУ-ын шигшээг тус бүр 3:0-ийн харьцаатайгаар буулган авч, цом өргөсөн юм. Аваргын бүрэлдэхүүнд Н.Түвшинбаяр, Э.Гүнчин, Б.Эрболд, Э.Мөнх-Эрдэнэ, Г.Буяндэлгэр, О.Өсөх-Ирээдүй, Э.Санжайсрай, М.Батболд, О.Энхсүлд, А.Мөнхбаяр нарын арван тамирчин багтан жигд хамтын тоглолтыг үзүүлжээ.

Түүнчлэн тус наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөж буй Монголын волейболын охидын шигшээ баг амжилттай тоглолтоо үргэлжлүүлж байгаа бөгөөд маргааш мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтоо хийхээр бэлтгэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй