Ерөнхий сайд Н.Учрал: Хөдөө аж ахуйн салбарыг хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжинэ

0 comments
Ерөнхий сайд Н.Учрал

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 21 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдаанд зочилж, тариаланч, ногоочидтой уулзан Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрээ танилцууллаа. Тэрээр баялаг бүтээгчдийн хөдөлмөр нь улс орны эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буйг онцлоод, Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд бизнесийн зөвшөөрлийн тогтолцоог цахимжуулж, худалдаа эрхлэгчдийн ажиллах таатай орчныг бүрдүүлж байгааг хэлэв.

Ажлын байрыг нэмэгдүүлэх ба хүнсний нөөц бүрдүүлэлт

Татварын хуулийн шинэчлэл болон баталсан хууль тогтоомжийн хүрээнд ирэх жилд 15,000 шинэ ажлын байр байгуулагдах тооцоо гарсан бөгөөд үүний тулгуур салбар нь хөдөө аж ахуй байх юм. Иймээс Төрийн банкны 1.1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн тодорхой эх үүсвэрийг хөдөө аж ахуйн салбарт хуваарилахаар болжээ. Мөн төрөөс анх удаа төсвийн хөрөнгөөр хүнсний ногоо болон 100,000 тонн улаанбуудай худалдан авч, стратегийн нөөц бүрдүүлэхээр төлөвлөөд байна. Нийслэл болон 21 аймгийн брэнд бүтээгдэхүүн дэлгэгдсэн тус үзэсгэлэн худалдааг ногоочдын хүсэлтээр дахин нэг долоо хоногоор сунгахаар шийдвэрлэжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй