Тайсон Фьюригийн 16 настай ууган охин хуримаа хийжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Венесуэла

Боксын дэлхийн аварга Тайсон Фьюригийн ууган охин, 16 настай Венесуэла өөрийн сүйт залуу, 19 настай Ноа Прайстай гэрлэжээ. Энэ тухай “Daily Mail” хэвлэл мэдээллээ.

Жилийн гаруй хугацаанд үерхсэн залуу хосын нүсэр хуримын ёслол тавдугаар сарын 16-ны өдөр Мэн арал дээрх Викториагийн үеийн Гэгээн Иоханы Хааны сүмд (Royal Chapel of St John) болсон байна.

Өвөрмөц төрх ба хоцролт

Сүйт бүсгүй хуримандаа өөрийнх нь загварыг гаргасан, 15 метрийн урт чирэгддэг хормойтой, торон даашинзаар гоёж зочдыг гайхшруулжээ. Охины ээж Пэрис Фьюри охиндоо гүнжийн даашинз өмсүүлэхийг мөрөөддөг байсан ч сонголтыг охиндоо үлдээхээр шийдсэнээ хуваалцжээ. Венесуэла уламжлалт хуримын гутлын оронд цагаан кроксы (Crocs) өмсөж, хар нарны шилээр төрхөө чимсэн байна.

Тайсон Фьюригийн 16 настай ууган охин хуримаа хийжээ

Тэрээр өөрийн хуримдаа хуучны “Bentley” хөлөглөн, товлосон хугацаанаас хагас цагаар хоцрон иржээ. Түүнийг эцэг, эх нь дагалдан явсан бөгөөд охин гартаа цэцгийн баглааны оронд гар утас барьсан байв. Харин сүйт залуу найзуудынхаа хамт товлосон цагаас хагас цагийн өмнө ирсэн байжээ.

Хуримын зочид ба уур амьсгал

Венесуэла нийт 18 хуримын гэрч бүсгүйтэй (подружка невесты) байсны 13 нь хүүхдүүд байв. Үүнд Фьюригийн дүү нар, Ноагийн дөрвөн үеэл болон гэр бүлийн гишүүд багтжээ. Сүмийн үүд рүү есөн метрийн урттай цэнхэр хивс дэвссэн байсан бөгөөд зочдын хувцаслалтад цэнхэр, цайвар цэнхэр өнгө давамгайлсан байна.

Тайсон Фьюригийн 16 настай ууган охин хуримаа хийжээ

Хурим дээр боксчны эцэг буюу сүйт бүсгүйн өвөө Жон Фьюри харагдаагүй байна. Шар хэвлэлүүдийн мэдээлснээр, тэрээр өмнө нь Венесуэлаг гэрлэхэд хэтэрхий залуу байна хэмээн санаа зовниж буйгаа илэрхийлж байжээ.

Хуримын үеэр шиврээ бороо орж байсан ч зочдын баярын уур амьсгалыг эвдээгүй бөгөөд Тайсон Фьюри маш сэтгэл хангалуун, инээмсэглэл тодруулан зогсож байв. Боксчин эр ууган охиноо дагуулан сүмийн тахилын ширээний зүг алхсаныхаа дараа сэтгэл хөдлөлөө барьж ядан сэтгүүлчдэд ийнхүү хэлжээ:

“Бүх зүйл гайхалтай байлаа. Тэр одоо Фьюри байхаа болсон.”

Телевизийн шоу ба шинэ амьдрал

Хуримын үеэр “Netflix”-ийн зураг авалтын баг “At Home With The Fury” шоуны хүрээнд бэлтгэл ажлыг хальснаа буулгахаар ирсэн байв. Үүний улмаас сүмийг гадны хүмүүст хаасан нь дотогш нэвтрэхийг хүссэн жуулчдын дургүйцлийг хүргэжээ. Хуримын ёслол дууссаны дараахан Венесуэла өөрийн “Instagram” хуудасны нэрээ Венесуэла Прайс болгон өөрчилсөн байна.

Венесуэла бол боксчны долоон хүүхдийн ууган нь юм. Түүний нөхөр Ноа мөн адил боксын спортоор хичээллэдэг, ирээдүйтэй залуу тамирчин аж. Тэрээр өнгөрсөн жил охины 16 насны төрсөн өдрийн баяраар гэрлэх санал тавьж байжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй