The MongolZ баг “IEM Beijing 2026” тэмцээнд дэд байр эзэллээ

2 comments 10 үзэлт
IEM Beijing 2026

“Counter-Strike 2” төрлийн “IEM Beijing 2026” тэмцээний гранд-финалд Европын “MOUZ” баг Монголын “The MongolZ”-ийг 3:0 харьцаатай буулган авлаа.

Map-уудын үр дүн:

  • Mirage — 13:5
  • Dust2 — 13:6
  • Inferno — 13:4

Шийдвэрлэх тоглолтын шилдэг тоглогчоор 1.44 рейтингтэй тоглосон xertioN тодорлоо. Мөн Spinx цувралыг 1.35 рейтингтэй дуусгасан бол xertioN нийт 47–32 харьцаатай буудлага үзүүлжээ. Харин “The MongolZ” багаас хамгийн өндөр үзүүлэлтийг Techno үзүүлсэн бөгөөд тэрээр 1.13 рейтингтэй тоглолтыг өндөрлүүлсэн байна.

Тэмцээний дараа Дориан «xertioN» Берман тэмцээний туршид дунджаар 1.28 рейтинг үзүүлснээр “HLTV”-гийн зүгээс олгодог “IEM Beijing 2026” тэмцээний үнэ цэнтэй тоглогчийн (MVP) шагналыг хүртлээ.

The MongolZ IEM Beijing 2026-д дэд байр эзэллээ

Ийнхүү “MOUZ” баг “IEM Beijing 2026”-ийн аваргаар тодорч 125,000 ам.долларын шагналын эзэн болсон бол дэд байрт шалгарсан “The MongolZ” баг 50,000 ам.долларын шагнал хүртлээ.

IEM Beijing 2026 — Гранд-финал:

  • The MongolZ (1xBet-ийн дэмжлэгтэйгээр): nin9, bLitz, Techno, 910, cobrazera
  • MOUZ: xertioN, Spinx, xelex, PR, torzsi

Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Туяа 11 сар 9, 2026 - 23:56

Монголынхоо киберспортын түүхийг шинээр бичиж байна шүү дээ

Reply
Мөнхжаргал 11 сар 10, 2026 - 00:00

Энэ залуусын хөдөлмөр үр дүнгээ өгч байгаад үнэхээр талархаж байна аа

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй