Thorin: “The MongolZ бүрэлдэхүүний өөрчлөлтийн дараа илүү хүчтэй болсон”

0 comments 8 үзэлт
Thorin

Киберспортын шинжээч Данкан “Thorin” Шилдс The MongolZ баг Азбаяр “Senzu” Мөнхболд, Аюуш “mzinho” Батболд нарыг BC.Game руу алдсаны дараа буудлагын хүч нь нэмэгдсэн гэж үзжээ. Thorin-ийн хэлснээр, бүрэлдэхүүний өөрчлөлт эцэстээ багт эерэг нөлөө үзүүлсэн байна.

“Үнэхээр ч энэ өөрчлөлт үр дүнгээ өгсөн. Тэд дөнгөж эрчээ авч байсан авьяаслаг буудагч mzinho-г, мэдээж орчин үеийн тайзны үеийн шилдэг тоглогчдын нэг Senzu-г алдсан ч багийн буудлагын хүч илүү сайжирсан” гэж тэр хэлжээ.

The MongolZ сүүлийн тэмцээнүүдэд амжилттай тоглож байна

The MongolZ сүүлийн хэдэн долоо хоногт өндөр үр дүн үзүүлжээ. Тус баг Tier-1 түвшний IEM Beijing 2026 тэмцээний гранд финалд шалгарч, дэд байр эзэлсэн байна.

Мөн 1win Private Club тэмцээнд түрүүлж, шинэ бүрэлдэхүүнтэйгээ анхны цомоо хүртсэн юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй