HLTV портал 2026 оны 11-р сарын 9-ний байдлаарх Counter-Strike 2-ын дэлхийн шилдэг багуудын долоо хоног тутмын шинэ чансааг нийтэллээ. The MongolZ таван байр ахиж, дэлхийн топ-10-д багтсан байна.
Дэлхийн чансааны нэгдүгээр байрт MOUZ гарчээ. Тус баг дөрвөн байр ахиж, 912 оноотой болсон байна. MOUZ IEM Beijing 2026 тэмцээнд нэг ч мап алдалгүй түрүүлснийхээ дараа дэлхийн чансааг тэргүүлэх болсон юм. Тус баг хамгийн сүүлд 2024 оны 6-р сард HLTV-ийн чансааны оргилд бичигдэж байжээ.
Шинэ чансааны эхний 10 байр:
- 1. MOUZ — 912 оноо, +3 байр
- 2. FURIA — 910 оноо, -1 байр
- 3. Vitality — 836 оноо, -1 байр
- 4. Spirit — 777 оноо, -1 байр
- 5. Aurora — 552 оноо
- 6. Falcons — 477 оноо
- 7. bb team — 439 оноо
- 8. Natus Vincere — 412 оноо, +2 байр
- 9. FUT — 361 оноо, -1 байр
- 10. The MongolZ — +5 байр
The MongolZ топ-10 багуудаас хамгийн их ахиц гаргаж, шууд таван байр урагшилсан байна. Монголын баг IEM Beijing 2026 тэмцээний гранд финалд шалгарч, дэд байр эзэлсний дараа HLTV-ийн дэлхийн чансааны эхний аравт эргэн оржээ. Манай залууст баяр хүргэе!

