“mzinho” Б.Аюуш: Цахим спортын тамирчин болоогүй байсан бол цагдаа болох байсан байх – Видео

0 comments
"mzinho" Б.Аюуш: Цахим спортын тамирчин болоогүй байсан бол цагдаа болох байсан байх - Видео

Цахим спортын CS2 төрлийн “BC.Game” багийн тамирчин, Монгол Улсын тамирчин Аюуш “mzinho” Батболд багийнхаа зохион байгуулсан хөгжилтэй асуулт, хариултын санал асуулгад оролцлоо. Энэ үеэр тэрбээр багийнхаа уур амьсгал, хувийн сонирхол болон цахим спортоос гаднах амьдралынхаа талаар сонирхолтой хариултуудыг өгсөн юм.

Түүнээс “BC.Game” багийн хамгийн аймшигтай гишүүнийг нэрлэхийг хүсэхэд тэрбээр “Саша [s1mple] байх. Гэхдээ муу эсвэл аймар гэдэг утгаараа биш шүү. Манай багт ер нь аймар хүн байхгүй, тэр ч бас тийм аймар хүн биш” хэмээн хариулжээ.

Сонирхолтой нь, өмнө нь тус багийн нэрт мэргэн бууч Александр “s1mple” Костылев уг санал асуулгад оролцохдоо багийнхаа хамгийн эелдэг, зөөлөн гишүүнээр “mzinho”-г нэрлэж байсан билээ.

CS2-оос гаднах сонирхол ба бага насны сонголт

Тамирчин “mzinho” CS2-оос гадна “Dota 2” тоглодог бөгөөд Counter-Strike-ийн тавцанд гарахаасаа өмнө “Dota 2” идэвхтэй тоглодог байснаа ярьжээ. Мөн цугларалтад гарахдаа гутлаа заавал авч явдгаа дурдсан байна.

Түүнчлэн цахим спортын тамирчин болоогүй байсан бол ямар мэргэжил сонгох байсан бэ гэсэн асуултад тэрбээр “Энэ талаар өмнө нь бодож байгаагүй ч магадгүй цагдаа болох байсан байх” хэмээн хариулжээ.

https://www.tiktok.com/@bcgameesports/video/7689449211007339798

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй