18 метрийн гүнд гарсан мөргөлдөөн: Мальдивт шумбагчдын хооронд зодоон болжээ

0 comments 4 үзэлт
Мальдивт 18 метрийн гүнд шумбагчдын хооронд зодоон болжээ

Мальдивын “Куда Ра Тила” шумбалтын бүсэд усанд шумбах үеэр гурван гадаадын шумбагч өөр рүү нь халдсан тухай Хятадын шумбалтын зааварлагч мэдэгдлээ. Энэ талаар “The Sun” хэвлэл мэдээлэв.

Зааварлагч Сяо Дугийн хэлснээр шумбагчдын нэг нь түүнийг түлхэж, усны сэлүүрээрээ (ласт) цохисон байна. Үүний дараа дахин хоёр хүн сэлж ирснээр усан дор зодоон эхэлжээ.

Тэрээр халдагчид өөрийнх нь шумбалтын баг болон амьсгалын зохицуулагчийг (регулятор) хүчээр тайлж авахыг завдсан хэмээн мэдэгдсэн бөгөөд 18 метрийн гүнд энэ нь амь насанд шууд аюул учруулах үйлдэл юм.

Нийтлэгдсэн мэдээллээр тэрээр шумбалтаа аюулгүй дуусгаж, уснаас гарч чадсан байна. Шумбалтын үйл ажиллагааг зохион байгуулсан компани уг хэрэг явдал болсныг хүлээн зөвшөөрч, холбогдох албаныханд мэдэгдээд буй ч мөргөлдөөн үүссэн нарийн шалтгааныг албан ёсоор хараахан эцэслэн тогтоогоогүй байна.

“Maldives Legend” компанийн захирал Facebook хуудсандаа уг хэрэг явдлын дараа өөрсдийн нэг хөтчийг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлсэн болохыг баталжээ. «Бидэнд байгаа мэдээллээр уг зөрчил өөр завины шумбалтын хөтөч болон манай нэг зочны хооронд болсон үл ойлголцлоос эхэлсэн бөгөөд үүний дараа манай шумбалтын багийнхан дундуур нь орж зохицуулахаар оролцсон. Үүний дараагаар манай мэргэжлийн шумбагчийн ёс зүй, үйлдлийн талаар ноцтой гомдол гарсан байна. Эдгээр буруутгал болон хэрэг явдлын бүх нөхцөл байдлыг нухацтай, тал бүрээс нь шударгаар шалгах шаардлагатай» хэмээн тэрээр мэдэгдэв.

Уг явдлын дараа Мальдивын Завины үндэсний холбоо (NBAM) уг хэрэгт мөн шалгалт хийж байгаагаа зарлалаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй