Уйлах чимээгээр нь аварчээ: АНУ-д 11 сартай хүүхэд нохойн торонд газар дор бүтэн хоногийг өнгөрөөсөн хэрэг гарлаа

0 comments 9 үзэлт
Майкл Комер

АНУ-ын Өмнөд Каролина мужид нохойн торонд хийгдэн амьдаараа газар дор булагдаж, бүтэн хоногийг өнгөрөөсөн 11 сартай хүүг цагдаа болон сайн дурын ажилтнууд эсэн мэнд олж аварчээ. Энэ талаар “NBC” телевиз мэдээллээ.

Хүүхдийг түүний төрсөн эцэг, өдгөө 25 настай Майкл Комер гэрээс нь хулгайлан авч явсан байжээ. Эхнэр, нөхөр хоёр тусдаа амьдарч байсан бөгөөд цагдаа нар Комерыг баривчлах үед тэрээр хүүгээ хаана нууснаа тодорхой хэлж чадахгүй байсан аж.

Улмаар эрлийн багийнхан сэжигтний эцгийн гэрт очсон бөгөөд хашаанд нь саяхан ухсан шинэ хөрсний ором байгааг анзаарсан байна. Тэр үед газар доороос хүүхдийн уйлах чимээ сонсогдсон тул аврагчид яаралтай газар ухаж, дотор нь уйлж байсан нялх хүү бүхий нохойн торыг олж илрүүлжээ.

Хүүхэд газар дор 24 цагийг өнгөрөөсөн ч гайхамшгаар амьд үлдсэн бөгөөд түүнийг нэн даруй эмнэлгийн яаралтай тусламжид шилжүүлсэн байна. Одоогоор хууль сахиулах байгууллагууд хэргийн бүх нарийн ширийн, шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна.

АНУ-д нохойн торонд газар дор 24 цаг булагдсан 11 сартай хүүг эсэн мэнд аварлаа
АНУ-д нохойн торонд газар дор 24 цаг булагдсан 11 сартай хүүг эсэн мэнд аварлаа

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй