“Амьд дуулалт нь сүйрэл байлаа” — BLACKPINK-ийн Розэ вокалын чадварын талаар маргаан дагуулжээ

0 comments 19 үзэлт
Розэ

BLACKPINK хамтлагийн гишүүн Розэ АНУ-д “APT.” дуугаа амьд хөгжмийн хамт дуулсны дараа түүний вокалын чадварын талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнөжээ. Орон нутгийн цагаар 7-нд Розэ АНУ-ын Лос-Анжелесын тойргийн Урлагийн музейд (LACMA) болсон “2026 Art+Film Gala” арга хэмжээний тайзнаа гарсан байна. Тэр энэ үеэр Бруно Марстай хамтран гаргасан хит “APT.”, мөн “Number One Girl”, шинэ дуу болох “New Trick”-ээ дуулжээ.

Розэ “APT.” дууг амьд хамтлагийн хөгжимтэйгээр соло дуулсан бөгөөд энэ үеэр түүний хоолойн сөөнгө өнгө зарим шүтэн бишрэгчийн санааг зовоосон байна. Мөн өндөр өнгөнд хүрэх хэсгүүдэд микрофоноо үзэгчид рүү чиглүүлсэн зэрэг тайзны зарим үйлдэл нь шүүмжлэл дагуулжээ. Тоглолтын бичлэгүүд сошиал сүлжээнд тарсны дараа Розэгийн эрүүл мэндийн байдалд санаа зовниж буй сэтгэгдлүүд олноор гарсан байна.

Шүүмжлэл ч дагалджээ

Үүний зэрэгцээ тоглолтыг хатуу шүүмжилсэн сэтгэгдлүүд ч үргэлжилжээ. Зарим хэрэглэгч:

“Амьд хоолой нь хэт тод сонсогдож байна”,
“BLACKPINK-ийн тоглолт шиг огт харагдсангүй”,
“Авьяасын тэмцээн шиг санагдлаа”,
“Бэлтгэлгүй байсан юм шиг байна”,
“Шаргал үсэндээ санаа зовохын оронд хоолойгоо арчилсан нь дээр” хэмээн бичсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй