Виктория Бекхэм хүү Бруклинтэйгээ эвлэрэх алхам хийжээ. “Daily Mail” сонины мэдээлснээр, загвар зохион бүтээгч бүсгүй гурван хүүдээ өөрсдийнх нь нэрний хууль ёсны хяналт, эрхийг шилжүүлэн өгөх бичиг баримтыг бие даан бүрдүүлж өгсөн байна.
Өмнө нь Виктория Бекхэм дөрвөн хүүхдийнхээ нэрийг барааны тэмдэг болгон бүртгүүлж байсан билээ. Уг бичиг баримтыг 2016 онд буюу Бруклинийг насанд хүрээгүй байх үед бүрдүүлж байжээ. Энэхүү бүртгэлд хувцас, гутал, гоо сайхны бүтээгдэхүүн, тоглоом, хөгжмийн төсөл болон телевизийн хөтөлбөр зэрэг олон төрлийн бараа, үйлчилгээний ангилал багтаж байсан аж.
Сануулахад, өнгөрсөн нэгдүгээр сард Бруклин Бекхэм албан ёсны мэдэгдэл гаргаж, эцэг эхээ өөрийн нэрийг эзэмших эрхээсээ татгалзах тухай баримт бичигт гарын үсэг зурахыг албадахыг оролдсон хэмээн буруутгаж байсан юм. Залуу эрийн хэлснээр энэ нь зөвхөн түүнд төдийгүй эхнэр Никола Пельтц болон ирээдүйн хүүхдүүдэд нь ч нөлөөлж болзошгүй байжээ.
Түүнчлэн Бруклин эцэг эх нь тодорхой хэмжээний санхүүгийн ашиг хүртэх эсэх нь үүнээс шалтгаалж байсан тул хуримаас нь өмнө уг гэрээнд гарын үсэг зурахыг шаардаж байсан хэмээн мэдэгдэж байв.
