Netflix Кэмерон Диасын гол дүрд нь тоглосон шинэ инээдмийн “Bad Day” киноны трейлерийг танилцуулжээ. Variety-ийн мэдээлснээр, кино хоёр хүүхэдтэй ээж бага охиндоо өгсөн амлалтаа биелүүлэхийг хичээх зуураа тасралтгүй асуудалд орж буй тухай өгүүлнэ. Үйл явдлын дагуу Диасын бүтээсэн дүр хоёр охиноо ганцаараа өсгөдөг бөгөөд бага охиныхоо хөлбөмбөгийн тоглолтод заавал очно гэж амладаг. Гэвч өглөөнөөс эхлээд бүх зүйл төлөвлөснөөс өөрөөр өрнөнө.
Тэр аавыгаа эмнэлэгт хүргэх, банкны дансыг нь яагаад хаасныг тодруулах, санхүүгийн залиланд холбоогүй гэдгээ нотлох шаардлагатай болно.
Үүн дээр автомашиныг нь ачиж явах, бусад ээжүүдийн таагүй үг яриа зэрэг нэмэгдэнэ. Гэсэн ч тэр бүх бэрхшээлийг даван, охиныхоо тоглолтод амжиж очихыг хичээнэ.
Киноны жүжигчид, уран бүтээлчдийн баг
Кэмерон Диастай хамт Эд О’Нил гол дүрийн аавын дүрд, Даниэль Брукс, Жон Хиггинс нар цагдаагийн дүрд, Рензи Фелиз түүний найзын дүрд тогложээ. Харин охидын дүрийг Эмма Пирсон, Жессика Белкин нар бүтээсэн байна. Мөн жүжигчдийн бүрэлдэхүүнд Марк Дюпласс, Роб Кордри, Бен Шварц, Ретта, Шерри Кола болон бусад уран бүтээлч багтжээ. Киноны найруулагчаар “Jury Duty” цувралаар танигдсан Жейк Шимански ажилласан бөгөөд зохиолыг Лаура Солон бичсэн байна.
“Bad Day” кино Netflix-д 2026 оны 12-р сарын 11-нд нээлтээ хийнэ.
