АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төрсөн өдрийнхөө бэлэгт дэлхий дахинд амар амгалан тогтохыг харахыг хүсэж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр сэтгүүлчийн асуусан асуултад ийнхүү хариулсан байна.
“Дэлхий дахинд амар амгалан тогтоосой. Ойрх Дорнодод, тийм ээ. Дэлхий дахинд амар амгалан байгаасай” хэмээн Америкийн удирдагч өгүүлжээ.
Трамп 1946 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн бөгөөд 2026 онд өөрийн 80 насны түүхт ойг тэмдэглэх гэж байна.
Цагаан ордон дахь UFC-ийн тулаан
Ерөнхийлөгчийн төрсөн өдрөөр буюу 6 дугаар сарын 14-ний өдөр Цагаан ордны нутаг дэвсгэрт UFC-ийн тулааны томоохон арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.
Тус тэмцээний гол тулаанд:
- UFC-ийн хөнгөн жингийн өдгөөгийн аварга, Гүрж гаралтай Испанийн ялагдашгүй тамирчин Илия Топурия;
- Америкийн алдартай тулаанч Джастин Гейджи нар тулах бөгөөд Топурия аваргын бүсээ хамгаалах анхны тулаанаа ийнхүү хийх юм.