Э.Энхдэлгэрэх “Miss Universe”-ийн тайзнаа Монгол Улсаа төлөөлнө

0 comments
Э.Энхдэлгэрэх

75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох үндэсний ялагчаар Э.Энхдэлгэрэх тодорчээ. Тэрбээр Монголын нэрийн өмнөөс олон улсын гоо сайхны тэмцээний үндсэн шалгаруулалтад оролцох эрхээ авсан байна.

Хоёр чиглэлээр дээд боловсрол эзэмшжээ

Э.Энхдэлгэрэх өдгөө 29 настай бөгөөд “Билиг” дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн байна. Мөн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд реклам сурталчилгааны менежментийн чиглэлээр суралцаж, хоёр дахь мэргэжлээ эзэмшжээ.

Ийнхүү тэрбээр “Miss Universe” тэмцээний 75 дахь удаагийн шалгаруулалтад Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болж байна. Тэмцээний олон улсын шатанд тэрбээр үндэсний ялагчийн хувиар Монголын оролцоог үргэлжлүүлэх юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй