Индонезийн хамгийн идэвхтэй Семеру галт уул 700 метрийн өндөрт үнс цацлаа

0 comments
Семеру

Индонезийн Дорнод Ява аралд орших Семеру галт уул дэлбэрч, 700 орчим метрийн өндөрт үнсэн багана агаарт цацсан тухай Индонезийн Геологийн агентлагийн мэдээллээс эш татан “RCTI+” хэвлэл мэдээллээ.

Галт уулын дэлбэрэлт орон нутгийн цагаар 17:40 минутад болсон бөгөөд цагаанаас саарал өнгийн үнсэн судал зүүн хойд чиглэлд дэгдсэн байна. Үдээс хойш 18:00 цаг хүртэлх ажиглалтын хугацаанд вулканологичид 78-аас 182 секундын үргэлжлэх хугацаатай 26 удаагийн газар доорх чичиргээ болон 3 удаагийн үнс цацалтыг бүртгэжээ. Одоогоор Семеру галт уулын идэвхжлийг аюулын 3 дугаар түвшинд хадгалж байна.

2026 онд 1,700 гаруй удаа идэвхжсэн ба аюулгүйн сануулга

Семеру нь сүүлийн долоо хоногт 40 удаа, харин 2026 он гарснаас хойш нийт 1,794 удаа дэлбэрсэн нь Индонезийн хамгийн идэвхтэй галт уул болгож байгаа юм.

Вулканологийн төвөөс иргэдийг аюулгүй байдлаа хангах үүднээс дараах бүсүүдэд ойртохгүй байхыг анхаарууллаа:

  • Бесук Кобокан гол дагуу: Оройн tohooноос зүүн өмнөд зүгт 13 км хүртэлх зайд ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон.
  • Голын эрэг дагуу: Уг бүсээс гадна голын эрэг дагуу 500 метрийн зайд байхыг хориглосон. Учир нь халуун шавар болон лавын урсгал оройн tohooноос 17 км хүртэл зайд аюул тарих эрсдэлтэй.
  • Кратерын бүс: Улаан халуун чулуу шидэгдэх аюултай тул кратераас 5 км радиуст ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хатуу хоригложээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй