Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүх хурал хаалттай үргэлжилж байна

0 comments
Б.Эрдэнэсүхэд

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хурал есдүгээр сарын 18-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр буюу есдүгээр сарын 21-нд хаалттай горимоор үргэлжилж байна. Хэргийг хэлэлцэж буй шүүхээс одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна.

Хэрэгт авагдсан мэдээллээр Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий хүнтэй харгис хэрцгий харьцсан, эрүүл мэндэд нь хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татжээ. Мөн гэр бүлийн гишүүдийн хамтын өмчтэй холбоотой ашиглах эрхэд халдсан гэх асуудал хэрэгт багтсан байна.

Үүнээс гадна гэр бүлийн хамаарал бүхий хүний автомашинд байршил тогтоогч төхөөрөмж байрлуулж, хууль бусаар мөрдөн мөшгөсөн байж болзошгүй үйлдлийг мөрдөн шалгасан байна. Прокурор эдгээр нөхцөл байдалд үндэслэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэг хаалттай явагдаж байна

Гэр бүлийн харилцаа, хувийн мэдээлэлтэй холбоотой нөхцөл байдлыг хэлэлцэж байгаа тул шүүх хурал хаалттай үргэлжилж байна. Иймээс хуралдааны явц, талуудын гаргасан тайлбар болон нотлох баримтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд нээлттэй бус байна.

Б.Эрдэнэсүхэд холбогдох хэрэгт ямар эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх нь шүүхийн нотлох баримтын үнэлгээ, хэлэлцүүлгийн үр дүнгээр шийдэгдэх юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй