Table of Contents
Холимог тулааны дэлхийн хамгийн нэр хүндтэй “UFC” холбооны түүхэнд бичигдэх нэгэн онцгой үдэш өнөөдөр буюу 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тохиолоо. АНУ-ын Тусгаар тогтнолын 250 жилийн ойг тохиолдуулан Цагаан ордонд зохион байгуулагдсан “UFC Freedom 250” өдөрлөг спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн дуулиант тулаануудаар дүүрэн байв.
Илия Топуриагийн хаанчлал төгсөж, Жастин Гейджи шинэ аварга боллоо
Энэхүү түүхэн үдшийн гол тулаанд хөнгөн жингийн аварга Илия Топуриа болон октагоны цуутай дайчин Жастин Гейджи нар аваргын бүсний төлөө цуст тулааныг толилуулсан юм. Тулааны эхний минутуудад аваргаа хамгаалагч Илия Топуриа илүү идэвхтэй байж, тоглолтыг хошуучилж байсан ч гуравдугаар үед Гейджигийн гэнэтийн хүчтэй цохилт тулааны хувь заяаг орвонгоор нь эргүүллээ. Дөрөвдүгээр үеийн төгсгөлд хүнд цохилтуудад дарагдсан Топуриа сүүлийн шийдвэрлэх үеийг үргэлжлүүлэх чадваргүй болсноор Жастин Гейджи техникийн нокаутаар ялалт байгуулж, шинэ аваргаар тодорлоо. Олон нийтийн зүгээс түүнийг ялна гэж тааварлаагүй байсан нь энэхүү ялалтыг улам чансаатай болгосон бөгөөд шинэ аварга Гейджи ялалтынхаа дараа дараах сэтгэгдлийг хуваалцсан юм.
“Би Америк. 250 жилийн өмнө бид надаас ч илүү дутуу үнэлэгдсэн. Харин одоо биднийг хар. Би домог болсон зүйл хийхийн төлөө залбирч ирсэн. Харин одоо домог бүтээсэн гэдгээ мэдэж байна. Өөрөө ч итгэхгүй байна. Өрсөлдөгчийн маань ур чадварыг юутай ч харьцуулашгүй. Гэхдээ миний тэсвэр тэвчээр, зориг зүрх, бат бөх байдал намайг эхний үеүдэд авч гарлаа. Гуравдугаар үед хэн ч над шиг байхгүй. Ялангуяа аваргын бүсний төлөөх дөрөв, тавдугаар үед. Би ийм мөчид зориулагдсан. Энэ спорт надад зориулагдсан. Би бол энэ торон дахь хамгийн сэтгэл хөдөлгөм залуу” хэмээн тэрбээр бахархалтайгаар мэдэгдэв.
Сирил Ган хүнд жингийн түр аваргын бүсийг эзэмшив
Үдшийн дэд оргил тулаанд хүнд жингийн түр аварга шалгаруулах хариуцлагатай тулаан өрнөж, Сирил Ган болон жин өгсөн өрсөлдсөн Алекс Перейра нар хүч үзлээ. Хэдийгээр Перейра дээд жиндээ хүчтэй өрсөлдөгч байсан ч Сирил Ган түүнийг ядах юмгүй хүнд цохилтоор буулган авч, аваргын бүсийг бүсэлсэн юм. Аваргын бүсийг түр эзэмших болсон Ган тулааны дараа өөрийн сэтгэгдлийг илэрхийлж, дараагийн төлөвлөгөөгөө зарлалаа.
“Бид үүнд бэлдсэн. Багаараа сайн ажиллалаа. Өөрөөрөө бахархаж байна. Бүгдэд нь баярлалаа. Та нарын ачаар үүнийг хийнэ гэдгээ мэдэж байлаа. Хүмүүс намайг дутуу үнэлж байдаг. Гэхдээ миний сэтгэл зүй өөр түвшнийх. Дана Уайт болон ‘UFC’-д баярлалаа. Чама болон түүний багт баялралаа. Би одоо Том Аспиналлтай тулалдмаар байна. Есдүгээр сард Парист тулалдацгаая” хэмээн тэрбээр өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
“UFC Freedom 250” өдөрлөгийн гол үр дүнгүүд:
- Түүхэн байршил: Тусгай ойг тохиолдуулан тулаанууд анх удаа Цагаан ордонд амжилттай зохион байгуулагдлаа.
- Шинэ хаан: Хөнгөн жинд дутуу үнэлэгдэж байсан Жастин Гейджи Илия Топуриагийн хаанчлалыг зогсоож, дэлхийн шинэ аварга боллоо.
- Хүнд жингийн эргэн ирэлт: Сирил Ган жин өгссөн Алекс Перейраг хүнд цохилтоор хялбархан ялж, түр аваргын бүсийг бүсэллээ.