Хүчтэй аадар борооны улмаас Таиландыг асар олон жоом бүрхэв – ВИДЕО

0 comments
Хүчтэй аадар борооны улмаас Таиландыг асар олон жоом бүрхэв

Хүчтэй аадар борооны улмаас үүссэн үерээс дайжсан асар олон жоом Таиландыг бүрхжээ. Энэ талаар орон нутгийн оршин суугчид цахим орчинд бичлэг нийтлэн мэдээлсэн байна.

Ихэвчлэн шар хүрэн жоомнууд шон болон бусад өндөрлөг газрууд руу авирч байна. Түүнчлэн тэднийг байшингийн хана болон модон дээрээс харж болно. Хааяа тэдэнтэй зуун хөлт болон хилэнцэт хорхойнууд нэгдэж байгаа аж. Зарим тохиолдолд шавьжнууд хүмүүс рүү хүртэл авирахыг оролдож байна.

Есдүгээр сарын 26-нд үргэлжлэн орсон аадар борооны улмаас Бангкок хотын бүх 50 дүүргийг гамшгийн бүсээр зарлалаа. Аадар бороо гудамжуудыг усанд автуулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүндрэл учруулжээ.

Үерт ялангуяа хотын зүүн хэсэг хамгийн их өртсөн байна. Хотын суваг шуудуунуудын усны түвшин аюултай хэмжээнд хүрээд байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй