Ой, хээрийн түймрийн улмаас 6.5 тэрбум төгрөгийн хохирол учирлаа

0 comments
Ой хээрийн түймрийн улмаас 6,5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Энэ оны есдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар манай улсын нутаг дэвсгэрт нийт 144 удаагийн ой болон хээрийн гал түймэр гарсны улмаас байгаль орчин, иргэдийн эд хөрөнгөнд 6.5 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Гал түймрийн улмаас нэг хүн амь насаа алдсан бол хоёр иргэн янз бүрийн зэргээр түлэгдэж гэмтсэн харамсалтай явдал гарчээ.

Гал түймрийн улмаас автсан хохирлууд:

  • Хүний амь нас болон эрүүл мэнд: 1 иргэн нас барж, 2 иргэн түлэгдэж гэмтсэн.
  • Орон сууц, өвөлжөө: 12 гэр, 2 сууц болон 6 өвөлжөө галд өртсөн.
  • Барилга, хашаа саравч: 38 хашаа, саравч шатаж сүйрсэн.
  • Тээврийн хэрэгсэл болон мал хөрөнгө: 4 авто машин, техник хэрэгсэл шатаж, 1143 толгой мал галд автсан.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэл хугацаанд “Сэргийлье, хамгаалъя-2” нөлөөллийн аяныг орон даяар эхлүүлээд байна. Цаг агаар хуурайшилттай, салхитай үед өвс ургамал болон ойн хөвд нэн амархан гал авалцдаг тул иргэд, малчид болон жолооч нарыг сонор сэрэмжээ дээшлүүлж, галын аюулгүй байдлаа сахихыг анхаарууллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй