Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 мал хохироожээ

0 comments
Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьж иджээ

Сэлэнгэ аймгийн 10 сумын нутаг дэвсгэрт хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, нийт 162 толгой мал барьж идсэн тохиолдол бүртгэгдээд байна. Үүссэн аюултай нөхцөл байдалтай холбогдуулан тус аймгийн Засаг даргын удирдамжийн дагуу холбогдох байгууллагуудтай хамтарсан шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлжээ.

Ажлын хэсэг иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу хүрэн баавгай хамгийн их үзэгдсэн Жавхлант, Хүдэр сум болон Бугант тосгонд ажиллаж, нөхцөл байдлыг шалган холбогдох арга хэмжээнүүдийг авч байна. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн мэдээлснээр Онцгой байдлын шуурхай баг газар дээр нь ажиллаж байгаа аж.

Баавгай үзэгдэх болсон шалтгаан ба иргэдэд өгөх анхааруулга

Зэрлэг ан амьтад өвлийн ичээндээ орохын өмнө идэш тэжээлээ нөөцөлдөг учир сүүлийн үед баавгай суурьшлын бүс болон малын бэлчээрт ирэх нь нэмэгдсэнийг албаныхан тайлбарлалаа. Үүнтэй холбогдуулан иргэдийг аюулгүй байдлаа хангаж дараах зөвлөмжийг дагахыг онцгойлон анхааруулж байна:

  • Зэрлэг амьтантай ойртохгүй байх
  • Мал сүргээ хараа хяналттай бэлчээрлүүлэх
  • Баавгай үзэгдсэн тохиолдолд бие даан хөөж туухгүйгээр холбогдох байгууллагад яаралтай мэдэгдэх

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй