Бяцхан мисс Т.Үжингүнж салбарын нэрэмжит “Алтан эрдэнэ” хүндэт цол хүртлээ

0 comments
Т.Үжингүнж

“Мисс Монголиа” холбооноос эх орныхоо нэрийг олон улсын тайзнаа дуурсган амжилттай оролцсон гоо бүсгүйчүүдийг алдаршуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх анхны хүндэтгэлийн ажиллагааг зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр гадаадын томоохон тэмцээнүүдэд онцгой амжилт үзүүлж, Монгол Улсыг сурталчлан таниулахад бодит хувь нэмэр оруулсан бяцхан мисс Т.Үжингүнжид салбарын нэрэмжит “Алтан эрдэнэ” хүндэт цол, тэмдэг, үнэмлэхийг ёслолтойгоор гардуулан өгөв.

Дэлхийн тайзнаа гаргасан амжилт ба олон улсын шүүгчийн туршлага

Т.Үжингүнжийн хувьд олон улсын загвар болон гоо сайхны тэмцээнүүдэд арвин амжилт үзүүлж ирсэн билээ. Тэрээр 2025 онд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдсан Дэлхийн бяцхан миссийн тэмцээнээс Гран-при буюу алтан титмийн эзнээр тодорч байв. Түүнчлэн БНХАУ-ын Бээжин хотноо болсон “Catwalk Storm” тэмцээнд 9,000 гаруй оролцогчдоос тунаж үлдэн дэд байр эзэлж байсан юм.

Улмаар 2026 онд Хайнан хотод болсон “Little Miss & Mister Universe” тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд уригдаж, тус тэмцээний түүхэн дэх хамгийн залуу олон улсын шүүгчээр эх орноо төлөөлөн ажилласан нь түүний чадварыг олон улсад өндрөөр үнэлсний илрэл болсон юм.

Бяцхан мисс Т.Үжингүнж “Алтан эрдэнэ” цол хүртлээ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй