Малайз Улсад бусдын гарт амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэрэгтэй холбоотой шударга ёсыг шаардах “Dignity for Altantuya” олон улсын цахим өргөдөлд 2026 оны арваннэгдүгээр сарын 16-ны 15:50 цагийн байдлаар 32,777 хүн гарын үсэг зуржээ.
Ш.Алтантуяа 2006 онд Малайз Улсад амиа алдсан бөгөөд түүний амь насыг хөнөөсөн хэрэгт тус улсын цагдаагийн хоёр алба хаагч ял шийтгүүлсэн. Гэсэн хэдий ч уг хэргийг захиалсан байж болзошгүй этгээдийг тогтоох, хэргийн нөхцөл байдлыг бүрэн ил болгох асуудал шийдэгдээгүй хэвээр байна.
Хэрэг гарснаас хойш 20 жил өнгөрч буйтай холбогдуулан Монголын талаас Малайзын Засгийн газарт албан шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад хэргийг бүрэн шалгаж, холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцох, талийгаачийн гэр бүлд шударга ёсыг эдлүүлэх асуудлыг тусгасан байна.
Үүний зэрэгцээ Ш.Алтантуяагийн нэр төр, эрх ашгийг хамгаалах, хэргийн үнэнийг тогтоох зорилгоор олон улсын цахим өргөдөл санаачилжээ.
Иргэд дараах холбоосоор цахим өргөдөлд нэгдэх боломжтой.
Justice for Altantuya Shaariibuu
