Тейлор Свифт VMA-гаас 32 шагнал хүртэж, бүх цаг үеийн дээд амжилт тогтоов

1 comment
Тейлор Свифт MTV VMA

Дуучин Тейлор Свифт 2026 оны “MTV Video Music Awards” (VMA) наадмаас хоёр ч номинацид ялалт байгуулснаар тус ёслолын түүхэн дэх хамгийн олон шагналтай уран бүтээлчээр тодорлоо. Ингэснээр тэрбээр өмнөх дээд амжилтыг шинэчлэн, хөгжмийн салбарт дахин нэг түүхэн амжилт тогтоогоод байна.

Тус наадмын өмнө Тейлор Свифт нийт 30 VMA шагналтайгаар нэрт дуучин Бейонсетой зэрэгцэж байсан юм. Тэгвэл энэ жил шинээр бий болгосон, хөгжмийн клипийн найруулга, дүрслэл болон өгүүлэмжид онцгой хувь нэмэр оруулсан уран бүтээлчдэд олгодог “Artist Director Honors” шагналыг анх удаа хүртэж, 31 дэх цомоо гардан авснаар амжилтыг дангаар эзэмших болжээ.

Оны шилдэг клип ба 32 дахь шагнал

Улмаар тэрбээр “The Fate of Ophelia” бүтээлээрээ тус үдшийн гол шагналуудын нэг болох “Оны шилдэг клип” категорийг тэргүүлснээр нийт шагналынхаа тоог 32-т хүргэв. Ийнхүү Тейлор Свифт “MTV Video Music Awards”-ын бүх цаг үеийн хамгийн олон шагналтай уран бүтээлч гэх алдартайгаар түүхэнд нэрээ үлдээлээ.

Тейлор Свифт VMA-гаас 32 шагнал хүртэж, бүх цаг үеийн дээд амжилт тогтоов

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Эрдэнэхүү 10 сар 2, 2026 - 02:17

Дэлхийн поп хөгжмийг ёстой ганцаараа авч явж байна уу гэлтэй

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй