Ж.Байден Д.Трампын Цагаан ордонд өөрт нь үлдээсэн захидлын текстийг анх удаа дэлгэлээ

0 comments 2 үзэлт
Байден

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден 2021 онд Цагаан ордноос явахдаа Дональд Трампын өөрт нь үлдээсэн захидлын найрсаг өнгө аясыг хараад ихэд гайхсан тухайгаа хуваалцжээ. Энэ талаар “The New York Times” сонин Ж.Байдены удахгүй хэвлэгдэн гарах “Америк минь, надад амлаач” (“Promise Me, America”) нэртэй дурсамж номын хэсгээс эш татан мэдээллээ.

2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн огноотой Д.Трампын захидалд: «Олон ерөнхийлөгч Бүгд найрамдах эсвэл Ардчилсан намын байр сууринаас улс орныг удирдаж ирсэн төдийхнөөр бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан байдаг. Тэдний ихэнх нь түүхийн хүрдэнд бодит өөрчлөлт авчраагүй бөгөөд зүгээр л түүхийн урсгалыг дагаад өнгөрсөн. Харин таны хувьд тийм зүйл тохиолдохгүй, учир нь та Америкийн ард түмэнд хичнээн хайртайг би сайн мэднэ» хэмээн өгүүлжээ.

Мэдээлэлд дурдсанаар Трамп уг захидалдаа Байденыг огт шүүмжлээгүй бөгөөд сонгуулийн үр дүнг эсэргүүцэх аливаа үг хэллэг оруулаагүй аж. Үүнтэй холбогдуулан Байден яг л «хоёр өөр Дональд Трамп байсан мэт» сэтгэгдэл төрсөн хэмээн тэмдэглэсэн байна. Тэрээр Трамп нэг талаас төрийн тэргүүний суудлыг залгамжлуулах уламжлалт уулзалтыг хийхийг санал болгоогүй атлаа нөгөө талаас «эртний дотнын найз шиг нь бүх сайн сайхныг халуун дотноор хүссэн» байсныг онцолжээ.

Дональд Трамп 2017-2021 онд ерөнхийлөгчийн албыг анх хашсан бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын сонгуульд Байденаас ялагдсан билээ. Улмаар тэрээр 2024 оны 11 дүгээр сарын сонгуульд ялалт байгуулж, АНУ-ын ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй