Өнөө цагийн хөгжмийн салбарт тодорч буй реппер Энэрэл, Gangaa, ThunderZ болон “Vandebo” хамтлаг нэгэн тайзнаа хамтран тоглохоор болжээ. Тэд ирэх арваннэгдүгээр сарын 20-ны өдөр “Steppe Arena”-д болох “SPECIAL CONCERT 2026” тоглолтод оролцож, хит уран бүтээлүүдээ хүргэх юм.
Төслийн онцлог ба уран бүтээлчдийн хамтрал
Тус залуу уран бүтээлчид өнгөрсөн зун тус тусын бие даасан тоглолтоо амжилттай цувралаар толилуулж, сонсогчдын талархлыг хүлээсэн билээ. Энэ удаагийн төсөл нь тэдний тоглолтыг үзэж амжаагүй болон дахин нэг тайзнаас харахыг хүлээж байсан үзэгчдэд зориулж дөрвөн өөр өнгө төрхийг нэг дор мэдрэх боломжийг бүрдүүлж байна.
Зохион байгуулагчдын мэдээлснээр “SPECIAL CONCERT” нь нэг удаагийн арга хэмжээгээр хязгаарлагдахгүй аж. Цаашид тухайн цаг үеийн онцлох, үзэгчдийн хүлээлт өндөртэй артистуудыг нэгтгэж, тусгай хамтралуудыг цогц байдлаар хүргэх шинэ тоглолтын төсөл болгон үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
Тоглолтын мэдээлэл ба тасалбар
Арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар “EventX” ажиллаж байна. Эхний шатны буюу “Early Bird” хөнгөлөлттэй тасалбар нь ердөө 1,000 ширхэг худалдаалагдахаар хязгаартай гарч байгаа бөгөөд үзэгчид https://www.eventx.mn/event/1905 цахим хаягаар нэвтрэн захиалах боломжтой.
