Ерөнхий сайд Н.Учралын айлчлалтай холбогдуулан Японы иргэд Монгол Улсад талархал илэрхийлж байна

0 comments
Япончууд

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийж, есдүгээр сарын 29-ний өдөр Тус улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай Токио хотноо албан ёсны хэлэлцээ хийлээ. Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын зорилтуудын талаар дэлгэрэнгүй санал солилцсон бөгөөд уг айлчлалтай холбогдуулан Японы иргэд цахим орчинд Монгол Улсад талархсан сэтгэгдлүүдийг идэвхтэй бичиж байна.

Дээд хэмжээний уулзалт ба стратегийн түншлэл

Хэлэлцээний үеэр Засгийн газрын тэргүүн нар хоёр улсын “стратегийн түншлэл”-ийн харилцааг бүхий л салбарт ахиулан гүнзгийрүүлэх талаар ярилцжээ. ОХУ болон БНХАУ-ын дунд оршдог геополитикийн чухал байршилтай Монгол Улстай “гуравдагч хөрш”-ийн хувиар хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь Японы Ази-Номхон далайн бүс нутагт хэрэгжүүлж буй гадаад бодлогын нэгэн чухал хэсэг болохыг уулзалтаар онцолсон юм.

Японы иргэдийн цахим орчин дахь байр суурь

Японы олон нийтийн сүлжээ хэрэглэгчид Ерөнхий сайд Н.Учралын айлчлалыг сайшаан хүлээн авч, хоёр орны найрамдалт харилцааны талаар дараах сэтгэгдлүүдийг үлдээжээ:

  • Их газар хөдлөлтийн талархал: Зүүн Японы их газар хөдлөлтийн хүнд үед Монгол Улс хамгийн их хандив өргөж, төрийн бүх албан хаагчид нь цалингийнхаа нэг хувийг хандивлаж байсныг дурсан, чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.
  • Геополитик ба соёл: ОХУ, БНХАУ-тай хил залгаа оршдог стратегийн чухал бүс нутаг гэдгийг дурдаж, сумо бөх зэрэг соёлын гүнзгий холбоотой Монгол Улсыг заавал дэмжих ёстой “гуравдагч хөрш” хэмээн нэрлэжээ.
  • Боловсролын салбар: Японыг дэмждэг найрамдалт орнуудаас ирэх суралцагчдын тоог нэмэгдүүлж, Монгол залуусыг Японд сургаж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг өргөтгөх хэрэгтэйг онцолсон байна.
  • Дипломат бодлогын дэмжлэг: Ерөнхий сайд Санаэ Такаичигийн Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд, тэр дундаа Монгол Улстай харилцаагаа өргөжүүлэн идэвхтэй ажиллаж байгааг сайшаан бичжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй